ШАР БУУРЦГИЙН УРГАЦАНД БОРДООНЫ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН

Б. Цогтсаран, Б. Удвал, Б. Удвал, А. Чойжамц, Б. Одгэрэл
2014 Mongolian Journal of Agricultural Sciences  
1-Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 2-ХААИС, Агробиологийн сургууль ХУРААНГУЙ Бидний судалгаа бол монгол орны газар тариалангийн төв бүсэд шар буурцгийг тариалахад дан эрдэс бордооны тунг анхлан судлах зорилготой бөгөөд цаашид бууц болон компост бордооны фон дээр эрдэс бордооны олон тунгуудыг судлан үзэх нь зүйд нийцнэ. Энэ туршилтаар газар тариалангийн төв бүсэд шар буурцгийн Хэй хэ-35 сортыг сонгон тариалж, азот, фосфор, калийн бордооны хэд хэдэн тунгаар бордож ургуулан үр дүнг тодорхойлов.
more » ... дүнгээр дунд шавранцар хүрэн хөрсөнд эрдэс бордооны N 40 P 40 K 40 тунгаар шар буурцгийг бордох нь тохиромжтой гэсэн анхны дүгнэлтэнд хүрч байгаа юм. Гэхдээ цаашид бордооны олон төрлөөр нарийвчлан судлах шаардлагатай. ТҮЛХҮҮР ҮГ: өсөлт хөгжилт, ургацын дүн, тохиромжтой тун ОРШИЛ Дэлхийн хүнсний хангамж түүний дотор Азийн орнуудын зонхилох хэрэглээ болсон шар буурцгийн тариалан хийгээд шар буурцгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний асуудлыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх нь уур амьсгалын дулаарлын өөрчлөлттэй үед хүнсний хангамжийг шийдвэрлэж, зохицуулах нэг чухал нөхцөл болж байна. Тиймээс дэлхийн улс, орнууд амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулж, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор хүнсний олон нэр төрлийн ургамлын тариалалтыг дэмжих бодлого баримталж байна. Сүүлийн жилүүдэд манай оронд шар буурцгаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн болон түүнээс гаргаж авсан биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ард иргэд ихээр хэрэглэдэг болжээ. Тийм учраас шар буурцгийг тариалж болох бүх л нөхцөл боломжийг илрүүлэх, өргөн тариалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулж хэрэглээнд оруулах шаардлага тавигдаж байгаа юм. Монгол оронд шар буурцгийн тариаланг хөгжүүлснээр хүн амын хүнсний аюулгүй, баталгаат байдлыг хангах төдийгүй хөрсний үржил шимийн доройтлыг багасгах чухал арга зам болно. Шар буурцгийг ургуулах агротехнологи олон улсын хэмжээнд иж бүрэн боловсрогдсон байна. Үүнд тарих хугацаа буюу үр ургах үеийн дулаан, үрийн норм буюу тэжээлийн талбай, усалгаа ба бордоо, ургамлыг өвчин, хортоноос хамгаалах гэх мэт асуудал шийдэгдсэн байна. Гэхдээ бид монгол орны цаг уурын нөхцөл, хөрсний онцлог, үржил шимийн төвшинд агротехнологийн арга хэмжээнүүдээс бордоог чухалчлан авч туршсан болно.
doi:10.5564/mjas.v12i1.256 fatcat:xiuibtad5rdsbl25to2xcrmnpe