А Survey to identify and confirm the brucellosis status in dairy farms and households near the Ulaanbaatar city

Myadagmaa Yondonjamts, Narantuya Ayushjav, Javkhlan Navaan, Gantumur Tsedee, Tumennast Manaljav, Naranchimeg Batsukh, Bayarmaa Sukhbaatar, Chimedtseren Bayasgalan
2021 Mongolian Journal of Agricultural Sciences  
Determining the status of brucellosis in dairy farms and households around the capital city is important to ensure that the population is provided with safe dairy products. According to the targeted surveillance for brucellosis in the capital city conducted in 96,489 cattle in 2010-2018, and the prevalence was between 0,6 and 2,8%. But the average prevalence has been decreased in recent years. By order of the General Agency for Veterinary Services, milk and serum samples from 34,048 cattle were
more » ... collected twice from 2,677 dairy farms and households in 4 districts (Bayanzurkh, Khan-Uul, Nalaikh, Songinokhairkhan) of the capital city by Ulaanbaatar veterinary department, and collected samples were performed by screening and confirmation tests. At the dairy farms and households' levels, the average prevalence was 2.8% (95% CI 2.06-3.45) by the MRT, and 9.3% (95% CI 6.4-12.1) by the RBT, respectively. Positive samples were confirmed by CFT and the ELISA. As a result, it was decided to slaughter the cattle that tested positive by 4 serological tests. As well as the samples with negative results were re-collected, and then re-tested by RBT. As consequence, we are working to certify that enterprises and households are free of brucellosis and intend to grand "Brucellosis free herd" certificate. In addition, Brucella was cultured by bacteriology, and B.abortus was identified by PCR. Therefore, there is an urgent need for regular mass surveillance of brucellosis in the suburbs of the city, to monitor the class-free status of brucellosis in enterprises and households. Нийслэл орчмын сүүний чиглэлийн үхрийн аж ахуй нэгж, суурьт бруцеллёзын статусыг тодорхойлж, баталгаажуулах ажлын хүрээнд хийгдсэн тандалт судалгаа Нийслэл орчмын сүүний чиглэлийн үхрийн аж ахуй нэгж, малчин өрхөд бруцеллёзын статусыг тодорхойлох нь хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт тандалтаар 2010-2018 онд бруцеллёзын халдварлалт 0,6-2,8% байжээ. Үүнээс сүүлийн жилүүдэд халдварлалтын хувь буурч, 2018 онд 0,5% буюу хамгийн бага дүнтэй байна. Бид тус судалгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын захиалгаар нийслэлийн 4 дүүргийн 2677 сүүний чиглэлийн үхрийн аж ахуйн нэгж болон малчин өрхийн саалийн 20630 үнээнээс сүү, 34048 хээлтэгч, хээлтүүлэгчээс ийлдэсний дээжийг 2 удаагийн давтамжтай цуглуулан, илрүүлэх болон баталгаажуулах шинжилгээг хийсэн. Уг шинжилгээний дүнд сүүний цагираган урвалаар аж ахуй нэгж, өрхийн төвшинд 2,8% (95%CI 2,06-3,45), роз бенгалын урвалаар 9,3% (95%CI 6,4-12,1) эерэг дүнтэй байв. Эерэг дээжийг хавсрага холбох урвал (ХХУ) болон фермент холбох эсрэгбиемийн урвал (ФХЭБУ)-аар давтан шинжилж, бүх шинжилгээгээр эерэг тохиолдолд тухайн малыг хэрэгцээлэх шийдвэр гаргасан. Мөн сөрөг урвал үзүүлсэн аж ахуй/өрхийн үхэрээс давтан ийлдэс цуглуулан, роз бенгалын урвалаар шинжилсэн. Давтан шинжилгээгээр сөрөг дүнтэй аж ахуйн нэгж, суурьт "Эрүүл сүрэгтэн" гэрчилгээ олгох ажлыг эхлүүлсэн. Уг тандалт судалгаагаар эерэг урвалтай малыг хэрэгцээлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулах тул илрүүлэх болон баталгаажуулах шинжилгээг хослуулсан ашигласан. Мөн эерэг дүнтэй гарсан аж ахуй нэгж, өрхөөс давтан сүүний дээж авч нян судлалын аргаар бруцеллаг өсгөвөрлөн, ПГУ-аар Brucella abortus болохыг тодорхойлов. Уг судалгааны дүнд сүргийн төвшинд халдварлалтын хувь өндөр байлаа. Иймд нийслэл орчмын бруцеллёзоор тайван бусад сүүний чиглэлийн аж ахуй нэгж, суурийн статусыг хадгалах, хянах өргөн хүрээтэй тандалт судалгааг тогтмол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Түлхүүр үг: Зооноз, халдвар, тандалт, ийлдэс судлал, бактери
doi:10.5564/mjas.v32i1.1596 fatcat:d3ppvnod6ba37pxkmp3u425csu