ШАР БУУРЦГИЙН СОРТ СОРИЛТЫН ДҮН

Б. Цогтсаран, А. Чойжамц, Б. Одгэрэл
2014 Mongolian Journal of Agricultural Sciences  
1-Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 2-ХААИС, Агробиологийн сургууль ХУРААНГУЙ Шар буурцаг нь таримлын сэлгээнд орж ирвэл хөрсний үржил шимд сайнаар нөлөөлж, азотыг хөрсөнд ихээр хуримтлуулдаг ач холбогдол ихтэй таримал. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Монгол оронд махгүй хоол иддэг, цагаан хоолтон хүмүүс олширч, хот суурин газарт зохист хоолны ресторан ч нэмэгдэж байгаа нь энэ таримлыг судлан, сортыг нутагшуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгааг илтгэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол оронд шар буурцгийн
more » ... нд шар буурцгийн хэрэглээ ихэсч байгаатай холбоотой уг ургамлын эрэлт их байна. Гэвч Монголд нутагшсан тодорхой сорт байхгүйн улмаас газар тариалан эрхлэдэг компаниуд ямарч хамаагүй шар буурцгийн үр оруулж ирэн тариалах хандлагатай болжээ. Иймээс сорт, агротехнологийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал болно. Бид ОХУ, Канад, АНУ, Солонгос, Хятад зэрэг 5 орны 10 гаруй сортыг газар тариалангийн төв болон тал хээрийн бүсэд сорьж, хэд хэдэн сортыг бүс тус бүрээс шалгарууллаа. ТҮЛХҮҮР ҮГ: ялзмаг, болцын хоног, ургац, уураг, тос ОРШИЛ Шар буурцгийн эх орон нь зүүн өмнөд азийн орнууд юм. Шар буурцгийг гарал үүслийн хувьд Хятад улсын нутаг дэвсгэр дээр манай эриний өмнөх 6 мянган жилийн тэртээгээс тарьж байсан гэж үздэг аж. Эдүүгээ дэлхийн хэмжээгээр 2006 онд 95,2 сая га-д ургуулж 212,6 сая тн ургац хурааж байсан бол 2010-2011 онд 97,4 сая га-д ургуулж 263,3 сая тн ургац хурааж авсан байна. Дэлхийд 80 гаруй орон шар буурцгийг маш ихээр ургуулж ашигладаг байна. Эдгээрээс хамгийн их ургуулдаг улсууд гэвэл АНУ 27 сая га, Хятад 8 сая га-д ургуулахын зэрэгцээ ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, Хойт африк зэрэг орнууд орно. Шар буурцгийг уураг, тосны амьд фабрик гэж үнэлдэг. Шар буурцгийн сортууд их олон янз бөгөөд ургалтын хоногоор нь 80-аас бага бол онцгой богино болцтой, 81-90 бол маш богино болцтой, 91-110 бол богино болцтой, 111-120 бол дунд эрт болцтой, 120-130 бол дунд болцтой, 131-150 дунд оройн болцтой, 151-160 орой болцтой, 161-170 бол маш орой, 170 хоног бол хэтэрхий орой болц нь гүйцдэг сортууд гэж ангилдаг. Сортуудын болцын хоног ийм их ялгаатай байгаа нь ургуулж байгаа газар орны экологийн онцлогтой холбоотой. Бид монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд ургаж, арвин ургац өгч чадахуйц ургалтын хугацаа богинотой сортуудыг сонгон шалгаруулах зорилго тавьж, сортыг шалгаруулахдаа болцын хоног, ургац, түүний бүтэц, чанарын үзүүлэлтүүдийг үндэс болголоо. СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ АРГА ЗҮЙ Судалгааны ажлыг Төв аймгийн Борнуур сум, Өнжин дөх ХААИС-ийн Агробиологийн сургуулийн туршилтын талбай, Дорнод бүсийн судалгаа, үйлдвэрэлийн төвийн туршилтын талбайд 2011-1012 онд тус тус гүйцэтгэв. ОХУ, Канад, АНУ, Солонгос, Хятад зэрэг улсуудын 10 гаруй сортууд газар тариалангийн төв бүс, Дорнод тал хээрийн бүсэд таригдан сортын судалгаанд орсон. Сортуудыг 5 м -ийн урттай мөр татаж, мөр хооронд 45 см зайтайгаар тарилаа. Борнуурын туршилтын талбайн дунд шавранцар механик бүрэлдэхүүнтэй хөрсний хагалгааны давхаргын агрохимийн үзүүлэлтээс үзэхэд ялзмаг 3,9 %, хялбар задрах азотын хангамж бага мөн хөдөлгөөнт фосфор, солилцох кали бага хангамжтай. Á. Öîãòñàðàí, À.×îéaeàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíaeëýõ óõààí ñýòã¿¿ë ¹10 (01):106-109
doi:10.5564/mjas.v10i1.305 fatcat:2eujkmp7znhbneavdvlhdccmyy